"Дөрвөнбулаг Увс" ХХК-н 1999 онд байгуулагдсан. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа компани юм. Увс аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд болон өөрсдийн үйлдвэрлэж байгаа брэнд болсон бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор UVSBRAND.MN онлайн худалдааны сайтыг ашиглалтад оруулж хэрэглэгч харилцагч нартаа хүрч ажиллаж байна.